Монгол Улс энэ оны эхний есөн сард нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 8.8 тэрбум ам.доллар, импорт 6.4 тэрбум ам.доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.6 тэрбум ам.доллар буюу 31.2%-иар, экспорт 2.4 тэрбум ам.доллар буюу 36.9%-иар, импорт 1.2 тэрбум ам.доллар буюу 24.0%-иар тус тус өсжээ. Харин есдүгээр сард экспорт өмнөх сараас 285.9 сая ам.доллар буюу 22.1%-иар, импорт 80.4 сая ам.доллар буюу 9.6%-иар тус тус буурсан байна.
Сэтгэгдэл ( 0 )