Улсын төсвийн нийт орлого энэ оны есдүгээр сарын байдлаар 12.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөг буюу 12.7%-иар өсжээ. Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 11.5 их наяд төгрөг болж, 1.8 их наяд төгрөг буюу 19.1%-иар өссөн байна.
Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 12.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 962.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 315.8 тэрбум төгрөг буюу 24.7%-иар буурчээ.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ есдүгээр сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 165.4 тэрбум төгрөгөөр, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, 116.6 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.
Татварын нийт орлого оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөг буюу 25.4%-иар өсжээ. Ингэж өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татвар 755.1 тэрбум төгрөг буюу 36.3%, нийгмийн даатгалын орлого 578.1 тэрбум төгрөг буюу 37.6%, бусад төрлийн татварын орлого 1077.8 тэрбум төгрөг буюу 48.5%-иар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 247 тэрбум төгрөг буюу 9.3%-иар буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )