“Эдийн засгийн идэвхжил бидний хүлээлтэд хүрч сэргэсэн”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18

Энэ оны мөнгөний бодлого эдийн засгийг сэргээхэд зорьсон гэж албаныхан тайлбарлаж буй. Тэгвэл он дуусахад нэг л улирал үлдээд буй энэ үед мөнгөний бодлого эдийн засагт ямар үр дүн дагуулсан бэ гэдэгт Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа дараах байр суурийг илэрхийллээ.

“Ковидын эхнээс сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд улсын санхүүгийн хуримтлуулсан нөөц, гадаад санхүүгийн дэмжлэгт тулгуурлан хэрэгжүүлсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлого үр дүнгээ өгч, хөл хорионы дэглэм суларснаар эдийн засаг энэ оны эхний хагас жилд 1.9 хувиар өссөн үр дүнд хүрлээ. Шууд болон шууд бус санхүүжилт, бага бодлогын хүү, зээлдэгчийн төлбөрийн хойшлуулалт, банк, санхүүгийн байгууллагуудад хэрэгжүүлсэн зохицуулалт хөнгөлөлт зэрэг санхүүгийн механизм нь зээлийн тасалдлыг арилгаж, зээлийг сэргээж улмаар эдийн засгийн өсөлт, ялангуяа уул уурхайн бус салбарын сэргэлтэд нөлөөллөө. Мөн тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбар өсөж уул уурхайн бус салбар нийт дүнгээр 2019 оны мөн үеэс 5.2 хувиар өндөр байгаа нь дотоод эдийн засаг цар тахлын өмнөх үеийг давсныг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, бодит эдийн засгийн идэвхжил бидний хүлээлтэд хүрч сэргэсэн гэж хэлж болно. Нэгэнт уул уурхайгаас бусад салбар хямралын өмнөх буюу 2019 оны мөн үеийн түвшинг давсан тул цаашид бодлогыг дунд хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглүүлж, тодорхой тохиргоог хийж байна. Цаашид экспортын салбар сэргэх нь маш чухал ач холбогдолтой” гэв.

Мөн тэрбээр ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын гол зорилтод инфляцын зорилтыг хэдээр тогтоож байгаа талаар хэлэхдээ “Инфляцын зорилт ба төсөөлөл нь ялгаатай агуулгатай. Зорилт бол жил болгон өөрчлөгдөх ёсгүй бөгөөд дунд хугацаанд инфляцыг тогтворжуулах хэмжээ юм. Харин инфляцын төсөөлөл, таамаглал бол хүлээгдэж буй түвшин юм. Төсөөлөл болон бодит гүйцэтгэл зорилтоос зөрүүтэй үед түүнийг ирээдүйд зорилтот түвшин рүү тогтворжуулахад мөнгөний бодлого чиглэдэг. Хэдийгээр гадаад инфляц, инфляцад нөлөөлөх хүчин зүйлс маш тодорхойгүй байгаа боловч суурь төсөөллөөр ирэх жилийн эхний 3 улирлын турш инфляц 8%-иас дээш байхаар байгаа бол зорилт 6(+/-2) хэвээр байна. Өөрөөр хэлбэл, одоогийн инфляцыг ирэх жилийн эцэс, 2024 оны эхэн гэхэд 6+/-2 хувийн зорилтын орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энэ балай амьтан худ(150.129.140.106) 2022 оны 10 сарын 18

энэ мал одоо юу хуцав аа. эдийн засаг хүссэн түвшинд эргэсэн гэнэ ээ. иймэрхүү бөгс долоож хоолойгоо норгодог угаадас долоогч худалч юмнууд төрийн албанаас үтэр түргэн үайлах ёстой баймаар.. мэдээжийн бүр долоо дордож бахад эдийн засаг схүлээсэн хэмжээнд эргээсэн гэнэ ... Чиний идэж цусалсан мөнгө л чиний өрхийн амжиргааг дээшлүүлсэн байхдаа тэнэг мал

0  |  0
Top