ТӨСӨВ 2023: НДШ-ээр ₮3.6 их наядын ОРЛОГО бүрдүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

2023 оны нэгдсэн төсвийн орлогыг 18 их наяд 921 тэрбум 900 сая төгрөг байхаар төсөлд тооцон тусгаад буй. Тэгвэл үүний 17 их наяд нь татварын орлогоос бүрдэнэ гэж үзжээ. Энэ нь 2022 оны  батлагдсан дүнгээс 25.2 хувиар нэмэгдсэн хэмжээ юм.

 

Орлого бүрдүүлэх татваруудыг авч үзвэл:

 

  • 26.5 хувь буюу 4,530.0 тэрбум төгрөгийг Нэмэгдсэн өртгийн албан татварын орлого
  • 21.1 хувь буюу 3,597.3 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн орлого
  • 20.6 хувь буюу 3,509.7 тэрбум төгрөгийг орлогын албан татварын орлого
  • 8.9 хувь буюу 1,520.0 тэрбум төгрөгийг гадаад үйл ажиллагааны орлого
  • 5.7 хувь буюу 966.0 тэрбум төгрөгийг онцгой албан татварын орлого, үлдсэн хэсгийг бусад татварын орлого бүрдүүлнэ гэж тооцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top