БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ оны хоёрдугаар улиралд зогсонги байдалд ороод байсан бол гуравдугаар улиралд 3.9 хувийн өсөлтийг үзүүлжээ. Энэ өсөлтөд үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт гол нөлөөллийг үзүүлсэн байна.
Тус улсын эдийн засгийн нөхцөл байдлыг ерөнхийд нь авч үзвэл компаниудын ашиг орлого буурсан, ажилгүйдэл нэмэгдсэн дүр зурагтай байгаа юм. Компаниудын ашиг орлого буурахад үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт болон ковидын нөхцөл байдал голчлон нөлөөлж буй юм.
Тус улсын санхүүгийн төв Шанхай хотод ковидын улмаас хоёр сарын турш хөл хорио тогтоосон нь эдийн засгийн өсөлтөд нь сөргөөр нөлөөлсөн юм.
Сэтгэгдэл ( 1 )
tegeeed