Хамгийн өндөр орлоготой иргэдээс авах татварын дээд хэмжээ 25-32% байх нь оновчтой гэж үзжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

Энэ онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын хүрээнд Төв банкнаас орлогын тэгш бус байдлыг бууруулахад ээлтэй татварын бодлогын талаар судалж, санал боловсруулж Засгийн газарт хүргүүлэх ёстой. Тэгвэл энэ хүрээнд “Орлогын тэгш бус байдлыг бууруулахад ээлтэй татварын бодлого” сэдэвт судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ.

Тус судалгааны ажлаар Монгол Улсын хувь хүний орлогын албан татвар нь орлогын тэгш бус байдлыг бууруулах нөлөө үзүүлдэг эсэхийг судалж, олон улсын туршлага болон татварын оновчтой түвшнийг тодорхойлох загваруудыг ашиглан прогрессив татварын тогтолцоонд шилжихтэй холбоотой гарах асуудал, татварын хувь хэмжээ, шатлалын түвшнийг тооцох ажлыг хийсэн байна.

Голлох дүгнэлтээс дурдвал:

Өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн татвар, халамжийн бодлого нь тэгш бус байдлыг бууруулахад эергээр нөлөөлсөн хэдий ч цаашид нийгмийн халамж, нийгмийн даатгалын зарим шилжүүлгийг зорилтот нөхцөл заасан хэлбэрт шилжүүлэх шаардлагатай

Хувь хүний орлогын албан татварын хувьд прогрессив тогтолцоонд шилжих тохиолдолд татварын шатлал нэмж тооцох орлогын босго утга ойролцоогоор 1.0-1.6 сая төгрөгийн хооронд, хамгийн өндөр орлоготой иргэдээс авах шаталсан татварын дээд хэмжээ 25-32 хувь орчимд байх нь оновчтой байна гэж үзжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top