Ирэх оны төсвийн төсөлд Засгийн газраас баримтлах бодлого, тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо, эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй салбаруудад либералчлал хэрэгжүүлнэ гэж тусгасны дотор Банкны салбарын реформ, өрсөлдөөнийг дэмжих тухай оруулсан байгаа юм.
Тухайлбал, өрсөлдөөнийг дэмжих хүрээнд гадаадын банк Монгол Улсад салбараа нээх үйл явцыг хялбаршуулж, өрсөлдөөнийг дэмжсэн зөв тогтолцоог бүрдүүлнэ гэжээ.
Тэгвэл чуулганы хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил “Иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгох эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүүг багасган хугацааг нь уртасгахад гаднын банкуудыг оруулж ирэх бололцоог нээх шаардлагын талаар хэлж, тодруулж асуулаа. Монголбанкны ерөнхийлөгч “Гадаад улс орны төрийн өмчийн оролцоогүй арилжааны банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломж нээлттэй байдаг ч одоогоор ямар нэг гаднын банк манай улсад салбараа байгуулах, үйл ажиллагаа явуулах хүсэлт ирүүлээгүй. Ямар нэг хүсэлт ирсэн тохиолдолд Монголбанк нээлттэй хамтран ажиллахад бэлэн” гэв.
Сэтгэгдэл ( 0 )