МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Үзэсгэлэн Яармагийн газрын дарга Ч.Баттулга, Гадаад Харилцаа Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Н.Энхзаяа нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Худалдааг Дэмжих Хорооны дарга Сэцэнзориг, Гадаад харилцааны ажилтан Тулгуур, Эрээн хотын Худалдааг Дэмжих хорооны Улаанбаатар хот дахь төлөөлөгч Амгалантай цахим уулзалт хийжээ.
Уулзалтаар Монгол Улс. БНХАУ хооронд нүүрсний туузан тээврийн үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцжээ.
Мөн Хятад Улсаас Монгол Улсад хууль бусаар бизнес эрхэлж буй иргэн, ААН-ийн үйл ажиллагааг ил тод болгох, хуулийн дагуу, татвар шимтгэл төлүүлэхэд хоёр талаас хамтран ажиллахаар болсон байна.
Уулзалтаар эдийн засаг, худалдааны хамтарсан платформ байгуулах, хууль зүйн зөвлөгөө өгөх, хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, урт хугацааны хамтын ажиллагааны механизмыг байгуулах болон Хятадын олон улсын бизнесийн холбооны Эрээн дэх салбартай хамтран мэргэжлийн салбаруудын аж ахуйн нэгжүүдийн уулзалтыг зохион байгуулахаар тохиролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )