Жүжигчин Юн Хун Бин: Зарим хүмүүс ТҮЛХ гэж хашхирч байсан

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Жүжигчин Юн Хун Бин аравдугаар сарын 29-нд Итэвонд болсон Хэллоуины баярын үеэрх эмгэнэлт явдлын тухай бичжээ.

Тухайн үед Итэвонд байсан тэрээр "Зарим хүмүүс битгий түлх гэж орилж байхад зарим нь түлх түлх гэж бусдыг турхиран хашхирч байсан. Цагдаа нар зөвхөн төв гудамжинд төвлөрсөн. Гэтэл хоолны гудамжны ард замбараагүй байдал үүсэж, хүмүүс маш ихээр бөөгнөрсөн байсан.

Би тамхилахаар гадаа гарахдаа түргэн тусламжийн машин руу хүмүүсийг зөөж байхыг харсан. Хүн бүрийг түргэн тусламжийн машин руу зөөх боломжгүй байсан учраас хүмүүст гудамжинд зүрхний массаж, хиймэл амьсгал хийж байсан. Хүмүүс ойр дотнын хүмүүсээ сэхээн амьдруулахын тулд нүдээ нээгээч хэмээн гуйж, зүрхний массаж хийж байсан.

Миний эргэн тойронд байсан хүмүүсээс ердөө нэг нь л сэргэж чадсан. Миний амьдруулахаар хичээж байсан хүмүүс ч мөн дахиж сэрээгүй. Цагдаа нар маш шургуу ажилласан. Гэхдээ хүмүүсийг захаас нь зохицуулах үедээ дунд байгаа хүмүүст хэцүү зүйл тохиолдоно гэж бодолцоогүй нь харамсалтай байна. Хүн бүр дахин ийм зүйлийг давтахгүйн төлөө хичээж, чухам яагаад ийм зүйл болсон тухайд анхаарлаа хандуулна гэж найдаж байна" гэж бичжээ. 

Уг эмгэнэлт явдлын үеэр нийт 154 хүн нас барж, 133 хүн гэмтсэн гэх мэдээллийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд цацаж байна. 

Амиа алдагсдын дунд 14 орны 26 гадаад иргэн байсан бөгөөд ихэнх нь 20 орчим насны өсвөр насны охид байсан тухай холбогдох албаныхан мэдэгджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хишигжаргал(66.181.161.120) 2022 оны 11 сарын 03

Ёстой өрөвдмөөр гэнэн залуу насандаа харамсалтайгаар бурхан болчихлоо.Манай монголчууд ч гэсэн сургамж авч эцэг эхчүүд нь үр хүүхдүүддээ ойлгуулмаар юмаа.Монголд маань ийм баяр тэмдэглэх шаардлагагүй байхаа.шашин шүтлэгээ дээдлэх хэрэгтэй.Муу ёрын юм зөгнөж байгаа юм шиг сүнсний баяр хийж яах вэ.Үр хүүхдийн минь хүмүүжилд ч нөлөөлөх байх.Гадныханг дуурайж байхаар үндэсний баяраа л гоё соёлтой тэмдэглэж үр хойчдоо залгамжилж явсан дээр байхаа.

4  |  0
MONGOLIA NEWS(194.156.136.39) 2022 оны 11 сарын 01

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
Хаширсан хүн(202.131.243.186) 2022 оны 11 сарын 25

Залуучуудад хэлж ойлгуулж байхгүй бол их олостой юм билээ. Олон хүний хүч маш их тул шахаад түлхээд байвал 20-30 аадхан хүрн хүртэл шахцалдаад нэгнийгээ алчих аюултай. Хөл доор унаад, эсвэл ам хамар нь хаагдаад агааргүй болоод л үхчихдэг юм биш. Зүгээр хүчтэй шахцалдаанаас болоод хүний цээж тэлж амьсгал авч чадахгүй багтраад ухаан алдчихдаг тэгээд удвал зүрх зогсчихдог гэдгийг хүчтэй шахуулж үзээгүй хүмүүс огт санахгүй. 1 хүн 10 хан кг хүчээр шахахад 10 хүний хүч хийлбэл 100кг болно. Сандарсан, дарвисан хүмүүс 10 биш 20-30 кгаар шахна. Ийм хүчээр цээжин дээр удаан дарвал хэнч тэсэхгүй.

5  |  0
Ёр о(66.181.178.121) 2022 оны 11 сарын 01

Сонин юм шүү хайран сайхан залуус чихцэлдээд үхчдэг харамсалтай бас мэдүүштэй гайтай юм боллоо доо

1  |  0
Zochin(83.35.76.101) 2022 оны 11 сарын 25

Гол нь энэ баяр руу буруу чихэхээс илүү олон хүн нэг дор бөөгнөрч, хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барцгаасан гэдгийг ойлгох хэрэгтэй юм шиг. Хүн ихтэй ямар ч газар ийм юм тохиолдох боломжтой. Саяхан Индонезийн хөл бөмбөгийн стадионд бас гарах хаалган дээр олноороо бөөгнөрөлдөж бас л 100 гаран хүн үхсэн байсан. Камертоны тоглолтон дээр хүртэл шахцалдаж орж, тэр дунд гэмтсэн, үхсэн хүмүүс байсан ш дээр. Тийм болохоор маш зохион байгуулалт сайтай л байхгүй бол энэ үйл явдал дэлхийн хаана ч, хэзээ ч, хэнд ч тохиолдож болох асуудал.

56  |  3
Irgen(150.129.141.19) 2022 оны 11 сарын 01

Ymar aimr yum be humuus iim baih yum bol amdrah hereg bga mu yor in halloweenig temdegleh ymr heregte yum be

6  |  5
Зочин(64.119.20.199) 2022 оны 11 сарын 25

20 орчим насны хүнийг өсвөр насных гэдэг юмуу! Өсвөр нас 11-19 биш үү. Жаахан боловсроочээ!

6  |  21
аааашшшшш(39.7.28.45) 2022 оны 11 сарын 01

псда өөрөө бас гол уриалагч нь бсн бх даа

5  |  8
Иргэн(192.82.81.128) 2022 оны 11 сарын 25

Хуулиар энэ сүнснии баяр хиидэг малуудыг хориглох хэрэгтэй шүү хатуу тооцож бхйх ёстой монгол хүнд энэ муу ёрын сүг сүнснии юм зохихгүй яагаад гэвэл монголчууд ёрыг холдуулж сайныг урьдаг цэвэр ариун ёс жаягтай эрүүл ухаантай удам судартай олон түмэн юм

Иргэн(192.82.81.128) 2022 оны 11 сарын 25

Ёстой муж ёрын муухай юм дууриаж далдагнадаг юмнууд юм ойлгож байгаа болов уу ессүс шүтдэг хөгшин залуу малууд хүүхдүүдииг их ятгаж элсүүлдэг тэд нар сүнснии баяр тэмдэглэж эргүүтдэг шүү болиорой малууд аа

Алимаа(64.119.23.223) 2022 оны 11 сарын 01

Энэ гудамжинд байх зочид буудалд кино жүжигчин, дуучин одууд бууснаар энэ эмгэнэлт үйл явдал болсон гэнэ шүү. Солонгосчууд үнэн улаан фенүүд байдаг.

2  |  1
Mk(202.9.47.14) 2022 оны 11 сарын 02

Сүнсний баяр Элэнц хуланцдаа хүндэтгэл үзүүлдэг тэднийгээ дурсдаг өдөр гэж Coco хүүхэлдэй дээр гардаг. Манай монгол үзэж харж байгаа юмнаас шалтнаалад илүү Америкуудыг дуурайж байгаа харагддаг. Нэг л их өөр хүний дүрд хувираад шоудсан хүмүүс.. хүүхдүүд чихэр айлаас авдаг нь яахавдээ дүүрч. Байрныхаа хүүхдүүдтэы нмйлж гүйлдээд гэхдээ бас тэр мэдрэл муутай өвгөн 9тэй жоохон хүүхэд өшиглөж байгаа бичлэл бүр дургүй хүргэсэн. Ээж аав нар анхаараад явах хэрэгтэй байхдаа

6  |  3
Gerel(116.44.181.179) 2022 оны 11 сарын 25

Tsel zaluu tsetseg shg nasan dree anhnii hair.amudraliin hani aliv saihan bvhnee uzej amjilgui yavsan huurhun genen zaluu deggui huuhed nas shude...haramsaltai bna

30  |  0
zochin(202.9.47.155) 2022 оны 11 сарын 25

MGL d ter aimshgiin bayriig bvr musun hiilgehgvi bmaar bn bidnii temdegledeg bayruud olonu gehees tsuudugvishdee ,minii sanaag demjeerei hvmvvsee

22  |  8
Чак(66.181.184.38) 2022 оны 11 сарын 25

Амьд хүн үхдэлүүдийн баяр тэмдэглээд байхаар яаж олигтой байх вэ.хүүхдүүдийг гуйлагчин сэтгэлгээнд сургаж бгаа муухай зүйлийг хорих хэрэгтэй.эцэг эхчүүд анхаараач

Jesy(203.91.115.49) 2022 оны 11 сарын 25

Chutgurluugee tonilmoruud

7  |  16
Галаа(150.129.141.117) 2022 оны 11 сарын 25

Өчигдөр гадаа тааралдсан хүмүүсээс зөвхөн жаахан охидууд л нүүр амаа янк бүр болгож будсан байсан.Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөх гэж үг байдаг.Бусдыг дуурайж байхаар их уншиж,судалмаар байна

Top