Монгол Улсын нийт экспортын 94 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрдүүлж, сүүлийн 20 гаруй жилд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь хэмжээ буурч байгаа учраас экспортыг баримжаалсан, импортыг орлосон үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого шаардлагатай байгаа талаар "Экспортлогч үндэстэн-Шинэ сэргэлтийн бодлого” чуулганаар яригдлаа.
Экспортыг дэмжихийн тулд юун түрүүнд нэгдсэн бодлого хэрэгтэй гэдэгт оролцогчид санал нэгдэж байв. Түүнчлэн, экспортын санхүүжилтийн арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, санхүүжилтийн тогтолцоог бий болгох шаардлагатай байна.
ААН-үүдийн хувьд экспортыг дэмжсэн гадаад худалдааны бодлого байхгүй байгаа учраас цаашид уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх , санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, экспортод шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх үйл явц, тээвэр логистик, худалдааг хөнгөвчлөх, нэг цонхны бодлогыг бодитоор хэрэгжүүлэх зэрэг ажил хэрэгч саналуудыг илэрхийллээ.
Оролцогчдын саналыг нэгтгэн Засгийн газарт хүргүүлж буй бөгөөд цаашид экспортыг дэмжсэн бодлого боловсруулахад ашиглах аж.
Сэтгэгдэл ( 0 )