ТӨСӨВ 2023: Паркуудын санхүүжилт хойшилж, бүтээн байгуулалт нь удаашрах нөхцөл үүсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

“Дархан арьс ширний цогцолбор” ХХК, "Эмээлт эко аж үйлдвэрийн парк", "Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк"-ийн талаарх мэдээллийг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны  хуралдаанд танилцуулсан юм. 

Монгол Улсын 2022, 2023 оны төсөвт дээрх паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд нийт 19.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгажээ.

Тус санхүүжилтээр авто зам, цахилгаан, дулаан хангамж, холбоо, инженерийн шугам сүлжээ, арьс ширний цэвэрлэх байгууламж зэрэг 6 багц ажлын нээлттэй тендер шалгаруулалтыг 2022 онд зарлан гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулан гэрээ байгуулан ажиллаж буй аж.

Тус гэрээнүүдэд 2022 онд 1,164.0 сая төгрөг, 2023 онд үлдэгдлийг нь гүйцэтгэлээр санхүүжүүлэн бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгэн өгөхөөр тусгагдсан байна.

Гэвч 2023 оны төсвийн төсөлд 5,988.4 сая төгрөг тусгаж, үлдэгдэл санхүүжилтийг 2024 онд шилжүүлэхээр байгаа нь бүтээн байгуулалтын ажлыг удаашруулах нөхцөл үүсээд байгааг тэрбээр хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top