Австралийн кино продюсер ИТЭВОНД амиа алджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 01

23 настай Австралийн кино продюсер бүсгүй Итэвонд болсон эмгэнэлт явдлын үеэр нас баржээ.

Тэрээр дэлхийг тойрон аялах төлөвлөгөөтэй байсан. Түүний хамгийн сүүлд оруулсан бичлэгт "Чамайг явах үед юу ч чамтай хамт явахгүй" гэсэн байсан нь энэхүү хар өдрийг зөгнөх мэт гунигт мэдрэмж төрүүлэхээр.

Грэйс Рэйчэд гурван найзын хамтаар Итэвоныг зорьжээ. Алдарт жүжигчин Одри Хепберний дүрд хувирсан тэрээр алдартантай уулзах хүсэлдээ хөтлөгдсөн хүмүүсийн дунд гацаж, амиа алдсан байна. 

 

 

Даваа гарагийн өглөө түүний Австрали дахь гэрт ойр дотнынхон нь цугларч, эмгэнэл илэрхийлжээ. Түүний найз "Daily Mail Australia" сонинд өгсөн ярилцлагадаа гэр бүлийнхэн нь энэ явдлыг нууцлахыг хүсэж буй тухай мэдээлжээ. 

Амиа алдахаас хоёр хоногийн өмнө Грэйс Бали арал дээр амарч байв. Найзуудтайгаа усанд сэлж, дугуй унаж, бүжиглэн, коктейль шимж суусан мөчөө тэр хамгийн сүүлийн тик ток дахь бичлэгтээ нийтэлсэн байна.

 


Өнгөрөгч наймдугаар сард тэрээр өөр нэгэн бичлэгтээ "Чамайг явах үед юу ч чамтай хамт явахгүй. Тиймээс энд байгаа хугацаандаа цагийг сайхан өнгөрүүлээрэй" хэмээн ярьж байсан нь өөрийнхөө үхлийг зөгнөж байсан мэт санагдаж байгаа тухай үзэгчид нь гуниглан ярьжээ. 

Австралийн Боловсролын яамнаас "Кентербери охидын ахлах сургуулийн сурагч асан амиа алдсанд гүнээ харамсан эмгэнэл илэрхийлж байна" хэмээн эмгэнэл илэрхийлсэн бол түүний тик ток хаяг дээр найз нөхөд болон дотнын хүмүүс нь чин сэтгэлийн хүндэтгэлийн үгсээр түүнийг сүүлийн замд нь үдэж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(194.156.136.39) 2022 оны 11 сарын 03

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

1  |  2
9999(192.82.85.178) 2022 оны 11 сарын 02

Хайран сайхан хүмүүсийг муу ёрын сүнс залгахаар ирж дээ.Хайран залуус халаглаад барахгүй юмаа

1  |  1
Top