Путин: Украинтай хэлэлцээр хийх Оросын байр суурь ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 01

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай хэлэлцээр хийх асуудал дээр Оросын байр суурь өөрчлөгдөхгүй гэж мэдэгдлээ.

Гэхдээ Киев хэлэлцээр хийхийг эрмэлзэхгүй байна гэж Владимир Путин онцолсон байна. Тэрбээр “Хэрэв Украины тал бидэнтэй ярилцах хүсэл байхгүй бол бид боломжтой тохиролцооны талаар одоо яаж ярих вэ. Бид хүлээх болно. Магадгүй зарим шаардлагатай нөхцөлүүд боловсорч, сайныг хүссэн бидний санаа тодорхой болно. Ямар ч өөрчлөлт байхгүй, эргэлзээ байхгүй” гэж Орос, Азербайжан, Армены удирдагчдын Сочид хийсэн гурван талт хэлэлцээний дараах хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн үзэж буйгаар хэлэлцээр хийхийн тулд эхлээд хүсэлтээ урьдчилан тавьж, дараа нь хоёр талд нийцэх нийтлэг зүйл рүү аажмаар шилжих хэрэгтэй аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.133.214) 2023 оны 01 сарын 21

Orostoi heleltseer hiichihvel.Amerka.Evropchuudad hohiroltoi uchir hiihgyi.Tedni shunal duusahgyi,Delhii Atomiin tsumiin dain bolh magdalal undur boljee.Delhiig sunuuh ni shynaltanguud.Amerka NATO mash ih ulaarch bna.Delhii sunuh zamneeltei boljee.

0  |  0

Top