Б.Жаргалсайхан: Сангийн яам бизнес эрхлэгчдэд ил тод мэдээлэл өгөх хэрэгтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл болон Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг МҮХАҮТ-д боллоо.

Хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгчдийн зүгээс дараах саналуудыг гаргалаа.
 

  • Дотооддоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авах,
     
  • Үнэ, инфляцын өсөлттэй уялдуулан гэрээний үнийн дүнд тохируулга хийх,
     
  • Гэрээ байгуулсны дараа тодорхой хувийн урьдчилгааг шилжүүлэх,
     
  • Төрийн байгууллагын эрх, гүйцэтгэгч компанийн үүргийг илүү тодотгосон гэрээг өөрчилж, гэрээний талуудын эрх ашгийг хангах,
     
  • Гэрээний дагуу гүйцэтгэл дууссан ч санхүүжилт хугацаандаа ордоггүйгээс шалтгаалж бизнесийн байгууллага эрсдэл үүрдэг тул гэрээний гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг хугацаа алдахгүй олгодог байх, санхүүжилтийн хуваарийг гэрээндээ тусгах
     
  • Харьцуулалтын бичиг баримтыг цөөлөх,
     
  • Тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг даатгалын байгууллагаар хангуулахтай холбоотой заалтыг хэрэгжүүлэх,
     
  • Ямар тохиолдол шууд гэрээ байгуулах, ямар тохиолдолд түргэвчилсэн байдлаар тендер шалгаруулалтыг явуулах талаар хуульд тодорхой тусгах,
     
  • Үнэлгээний хорооны гишүүдийг хариуцлагажуулах зэрэг саналуудыг илэрхийллээ.


Хэлэлцүүлэгт оролцсон “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан "Төсвийн нөхцөл байдал, гүйцэтгэл хүнд байгаа гэж ойлгож байгаа. Ирэх жил ч хүндэрнэ. Тиймээс Сангийн яамнаас бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ил тод мэдээлэл өгөх, ирэх оны төсвийн хөрөнгөөр ямар ажлууд хийгдэх талаар дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй” гэсэн бол “Энх Соёмбо” компанийн зүгээс "Анх тендерийн ажил аваад, тооцоолол хийж байх үед түлш 2000 төгрөг байсан бол ажлын явцад 4000 төгрөг болчихсон. Яамнаас ажлаа гэрээний үнийн дүнгээрээ дуусга гэж шаарддаг. Үнийг дүнг инфляцтай уялдуулж, тохируулга хийдэг зохицуулалт хэрэгтэй байна. Төрийн өмчит компаниуд өндөр үнийн дүнтэй шууд худалдан авалт хийх нь хэр оновчтой вэ? Хуулиндаа ямар тохиолдолд яаралтай, түргэвчилсэн худалдан авалт хийхийг тодорхой тусгана уу!" гэсэн юм. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hi(176.166.205.186) 2022 оны 11 сарын 02

Төрийн албаны хэрэгцээнд хэрэглэх барааг эх орондоо үйлдвэрлэх үйлдвэрүүдийг барьж болдоггүй юм байхдаа.

0  |  0
zochin(106.154.135.228) 2022 оны 11 сарын 02

unen shu ene tur ene tendees baahan zeel avaad bdag ter zeel avsan mungu n hend yund zarthuulj zohthuulj bgaan ardtumen mededgui ardtumen nii tatvar.r daraa n tulhunu tur gadaad.s zeel avchaad yagaad ardtumen nii amdral huv nemer yagaad ardtumen yaduu bna be ter zeel avsan bol ardtumen el Tod yund zarthuulsan ardtumen nii nudend el Tod haragduulah heregtei ene unen uvaagui durak .d thuuthun mgl ardtumen buhimduulahgui hundruulehgui avaad yavj chadahgui archaagui hudalch uls.n ih huraliin uzen yadhii

0  |  0
Top