Аравдугаар сард 2.2 тонн алт худалдан авчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Монголбанк өнгөрсөн аравдугаар сард 2,196.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 17.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5 хувиар буурсан үзүүлэлт юм.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2,260.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,234.3 кг үнэт металл тус тус худалдан авжээ.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 10 дугаар сард дундаж үнэ 189,179 төгрөг байв.

 

                                           Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/10)

Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ (2022.10)

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top