32 сая ам.доллар банкуудад нийлүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Монголбанк өчигдөр /2022.11.01/ гадаад валютын дуудлага худалдаагаар цахим талбарт 32 сая ам.долларыг 3391 төгрөгийн ханшаар нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар банкууд 1.7 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн форвард хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк биелүүлэхээс татгалзжээ.

Тодотгоход, Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top