Олимпын аварга Артур Таймазов Украинд байлдахаар очжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

Чөлөөт бөхийн олимпын аварга, ОХУ-ын Төрийн Думын депутат Артур Таймазов Украинд байлдахаар очсон талаар хэвлэлээр мэдээлж байна. Энэ мэдээг анх Wargonzo төслийн телеграм хуудас тавьсан бөгөөд “Донбассын байлдааны тэргүүн шугамд олимпын 3 удаагийн аварга, Осетийн алдарт тамирчин, одоо Төрийн Думын депутат Артур Таймазовтай тааралдлаа. Түүнийг Донецкийн цэргийн ангиудаар явж, судалгаа хийн, дайнд оролцох анги салбараа сонгож байгаа гэж ярьж байна” гэж бичжээ.

Артур Таймазов өөрөө ч дайнд оролцох гэж байгаагаа баталж, олон нийтийн сүлжээнд “Цэргийн нууц тул хамаагүй зүйл ярихгүй ч хамгийн чанга отрядад нэгдэнэ гэдгээ амлаж байна. Миний хууль ёсны олимпын медалиудыг хураан авсан. Тэгвэл би бөхийн мэх гэж юу болохыг газар дээр нь харуулъя” гэж бичсэн байлаа.

Таймазов 2000 оноос Узбекистаны нэрийн өмнөөс барилдсан. 2008, 2012 оны олимпод түрүүлсэн ч олон жилийн дараа допингийн хэргээр алтан медалиа хураалгасан. 2016 оны сонгуулиар Төрийн Думд сонгогджээ. Сонирхолтой нь түүний ах Тимур 1996 оны олимпод Украины шигшээ багт хүндийг өргөлтийн төрөлд түрүүлж байлаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.112) 2022 оны 11 сарын 03

шинээр дайчлагаанд хамрагдан укрианд очсон буриадын нэрт бурхан урлаач барималчин Xерсонд амь үрэгдсэн гэнэ лээ

0  |  0
Зочин(202.126.90.113) 2022 оны 11 сарын 03

Украйны мэргэн буучдад сайхан хоол очиж дээ

2  |  1
Иргэн(37.167.175.86) 2022 оны 11 сарын 03

Худлаа цэргүүдийнхээ урам зориг өгөх арга нуугдаж бгаад буцна.

2  |  1
гийчин(202.131.241.34) 2022 оны 11 сарын 03

Үхэх газрын шороо нь Украинд пурхийж дээ.

1  |  2
Top