Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 522 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөг хүржээ. Нийт харилцагчдын тоо давхардсан байдлаар 4.9 саяд хүрч, 92.2 хувийг финтекийн харилцагчид эзэлж байна гэж СЗХ-ноос танилцууллаа.
Салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар нэмэгдэж 1.6 саяд хүрсэн ба 88.8 хувийг финтекийн зээлдэгчид эзэлж байна. Зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 51 хувиар өсөж 2.7 их наяд төгрөг болжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 88.9 хувийг иргэдийн зээл, 11.1 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл эзэлж, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувьд 7.3 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.0 пунктээр буурчээ. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.6 сая төгрөг, финтекийн нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 237.5 мянган төгрөг байна.
Сэтгэгдэл ( 0 )