Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал болон үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбарт энэ оны гуравдугаар улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 295 компани, тэдгээрийн 309 брокер, 1,413 агент ажиллаж байна.
Давхардсан тоогоор 295 байгууллага нийт 5,446 хэлцлээр 1.4 сая метр квадрат талбай, 930.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлжээ.
Харин нийт 3,304 хэлцлээр 300.1 мянган метр квадрат талбай, 88.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлсэн байна.
Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид гуравдугаар улирлын байдлаар 213.3 тэрбум төгрөгийн үнэт металл борлуулж, 216.4 тэрбум төгрөгийн үнэт металл худалдан авчээ.
И-баримтын мэдээгээр 410 үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн, хуулийн этгээд 24.830 бүтээгдэхүүнийг 5.1 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )