“Эсү трейд” ХХК-ийн барьсан Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан богд” хотхоны орцонд иргэд тав хоног суулт зарлаж, оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулж, компанийн бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж байна.
Тодруулбал, Тус компани орон сууцаа барихдаа орчны тохижуулалтыг хийх зорилгоор газар эзэмших эрхтэй нэр бүхий дөрвөн иргэнтэй гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу дөрвөн иргэн газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулж, ашиглах эрхээ өөрсдөдөө хадгалах, “Эсү трейд” ХХК-ийн зүгээс тус газар дээр ногоон байгууламж барьж хариуд нь “Алтан богд” хотхонд тохирох хэмжээ бүхий орон сууц өгөхөөр тохиролцсон байна.
Гэвч тухайн иргэдийн газар ашиглах эрхийн хугацаа дуусахад сунгалт хийлгээгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж. Тиймээс “Эсү трейд” ХХК-ийн зүгээс хариу үүргээ гүйцэтгэх боломжгүй гэдгээ мэдэгдэж, хоёр тал өөр хэлбэрээр тохиролцохоор болжээ.
Гэтэл иргэдийн талаас хуучин газраа шаардаж, “Эсү трейд” компанийн оффисын хаалгыг таглан майхан барьж, эцэстээ “Алтан богд” хотхоны гадна талбайд гэр барьж суулт хийж эхэлсэн байна.
Тэдний суулт одоо тав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд тухайн байрны оршин суугчид амар тайван байдал алдагдуулж байна хэмээн харьяа цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Гэвч цагдаагийн алба хаагчид одоог хүртэл үл ойшоож байгаа аж. Улмаар "Эсү трейд" компанийн болон "Алтан орд" хотхоны СӨХ-ны өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийлээ.
"ТУХАЙН ИРГЭД АШИГЛАХ ЭРХЭЭ СУНГААГҮЙ УЧИР ГАЗАР НЬ ТЭДНИЙ ӨМЧ БИШ"
ХОЁР ТАЛЫН ТОХИРОЛЦООНЫ ТАЛААР "ЭСҮ ТРЕЙД" КОМПАНИЙН ӨМГӨӨЛӨГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ:
-"Эсү трейд" компани 2020 оны 2,3,4-р сард "Орон сууц захиалгаар барих гэрээ" нэртэй арилжааны шинж давамгайлсан гэрээг дөрвөн иргэнтэй байгуулсан. Энэ гэрээгээр нөгөө тал болсон иргэдийн хувьд газар ашиглах эрхийнхээ хугацааг нь сунгуулж, өөрсдийн нэр дээр хадгалах үүрэг хүлээсэн.
Харин "Эсү трейд" компанийн зүгээс газар дээр нь ногоон байгууламж бариад түүнийх нь хариуд орон сууц өгөх харилцан тохиролцоо хийсэн юм.
Гэтэл иргэдийн талаас гэрээний үүргийн зөрчил гаргасан. Газар ашиглах эрхийнхээ хугацааг сунгуулах үүргээ биелүүлээгүй.
Тодруулбал, Тэдний эзэмшиж байсан газар нь Дархан цаазат Богд уулын бэлд бий. Хамгаалалтын зурваст орсон газар учраас бусдад шилжүүлэх, дамжуулж ашиглах хориотой байдаг. Тийм учраас бид тэдгээр иргэдийг ашиглах эрхээ өөрсдийн нэр дээр хадгалаад, оронд нь тэнд "Эсү трейд" компанийн барьж буй "Алтан богд" хотхонд орон сууц олгох тохиролцоо хийсэн.
Гэтэл газрынхаа эзэмшлийг хадгалж байх үүргээ биелүүлээгүйн улмаас энэ газар нь төрийн өмчид шилжсэн. "Эсү трейд" компанийн нэр дээр ч байхгүй, иргэдийн нэр дээр ч байхгүй гэсэн үг.
Улсын комисс орон сууцыг хүлээж авахдаа тухайн иргэдэд өгөхөөр тохиролцсон техникийн давхарт байрлах жижиг мкв-тай байрыг орон сууцаар хүлээн авах боломжгүй, харин оффис болон ажлын байраар авах боломжтой гэж дүгнэжээ. Ингэснээр "Эсү трейд" компани иргэдтэй тохирсон орон сууцаа өгч чадахгүйд хүрсэн аж.
Нэгэнт ийм зүйл болсон учраас компанийн зүгээс тухайн иргэдтэй дахин уулзаад 50-60 сая төгрөг өгч харилцан тохиролцсон. Гэтэл тэр иргэд тохиролцооноосоо буцаад, энэ асуудалд хамааралгүй хүмүүстэй нийлж цахим орчинд ташаа мэдээлэл тарааж байна.
Тэд хотхоны гадна эхлээд майхан бариад, суулт зарлаж саад учруулсан бол одоо бүр хотхоны гадна гэр барьж эхэллээ.
Тэнд асуудлаа шийдвэрлэх гээд явж байгаа иргэд гэхээс илүү энэ асуудалд хамааралгүй хүн олон байгаа. Б.Жагар, Зайсангийн иргэдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн гэх мэт.
Тиймээс энэ хүмүүсийг хуулийн хүрээнд, хэм хэмжээндээ захирагдаж мэдээллээ тавихыг хүсэж байна. Хэрэв энэ шаардлагыг маань хүлээж авахгүй бол цагдаагийн болон иргэний журмаар шүүхэд хандаж, шийдвэрлүүлнэ" гэсэн юм.
"ОРШИН СУУГЧДЫН ЭРХ ЗӨРЧИГДӨӨД ТАВ ХОНОЖ БАЙХАД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ҮЛ ТООСООР БАЙНА"
"АЛТАН БОГД" ХОТХОНЫ СӨХ-НЫ ӨМГӨӨЛӨГЧ О.АНХБАЯР:
-Энэ СӨХ-д газрын маргаантай гэх гурван иргэн арваннэгдүгээр сарын 2-ны өдөр орон сууцны орцонд майхан барьж суусан. Тухайн байр руу орж, гарахад саад учруулж байсан учраас оршин суугчид харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст дуудлага өгсөн.
Гэтэл тус дүүргийн цагдаагийн алба хаагчид ирсэн хэрнээ тухайн иргэдтэй уулзчихаад л яваад өгсөн. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагчид хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, асуудлыг шийдвэрлэхгүй явсан гэсэн үг.
Тэр иргэд таван өдрийн турш майхан барьж суугаад, одоо бүр гадаа нь монгол гэр барьж байна. Энэ хүмүүс Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 5.2-р зүйлд зааснаар танхайрах гэдэг зөрчил гаргаад байгаа юм. Танхайрах гэдгийг бид өрөөсгөл ойлгоод байна. Заавал орилж, хашхирсан үймээний шинжтэйгээр ойлгоод байгаа.
Гэтэл танхайрах зөрчлийнх нь 5.2.1.3 дээр "Олон нийтийн амар тайван байдлыг алдагдуулсан бол" гэж заасан байдаг. Олон нийтийн амгалан тайван байдал зодоон үүсэхээр л алдагддаг зүйл биш. Хувийн орон зайд нь халдаад юу ч ярихгүй орцон дотор нь майхан бариад суух нь тухайн оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа шинж мөн.
Энэ хүмүүсийн танхайрал таван өдрийн турш үргэлжилж байхад цагдаагийн алба хаагч нар одоог хүртэл зөрчлийг таслан зогсоохгүй байна. Тийм учраас СӨХ-ийн өмгөөлөгч миний бие аргаа бараад хэвлэлийн хурал хийж байна.
Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн удирдлагуудаас хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүргээ гүйцэтгэж яваа алба хаагч нар чинь иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалахгүй байна. Энэ хүмүүс бие биенийхээ эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл гаргавал яах вэ. Тэдний үл ойлголцол нь улам даамжраад байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 23 )
tumengerel chini abagi sarnagerel chi boobo shagal boobo doloj dieel uheree.
chi asuugad ogoo nadha chi yag yu hijian asuul da aee chi neg udua aasugadah gejina onodor yu hilee asuuchihaa gejina.
chi hudla balanca higel baja gej humuus ohidud harulal.bi bajan baiagaz gel nadig magtad ogoo.
chi baajn geel hdula shal hudlaa neeh nasan shasan .chi huni mongo harulsan shuu chini mongo gej yu baidin.
chini baasni onigo targad ogohuu. chi hudla neeh bajan gele huni tax nNOT hulagilja abchal.buzgad ogol doo.
chi yadin ingeel inegj ehslen gele uhtel uhej uregdeh boltolo honson bodhimu tegbel bi humus helj taragad ogson shuu.chini onigoo bas chini boolin uuchure bdi taragad ogno muu hoodni omdoni baasa.
shorongin atamna adilahan hutga shaaj alulah bolnoo.cham shige harsan buhen zoojd aldgauima.
reekt shororngin atman ingej mongo nehjina reketlej mongo bulaj abah geel.
chi yun sur bolstin bee. chi haral idej uhne. nogoo reeket nahaa mongo reketelj abah gej inegj zagnal. haraala.
yal yanchiba gej imel hun bailaa shuu.
yunihan baihab dee. ingeel geel yadin bee. chini bobo us urgala yu.
chi yu sur uzuuldeg jinger bee. uhjisen huure shataaj aldagu tee. alad hajans huu uhjisen pizdaka.
surtein bee.surtein bee bi yadin yadgin neg huuhed alchla neg botgo alad tsusan tahilag higeel biz. bi 1 huuhed ald 1 botgo alsan tsusan tahilag hij chadah baajn hun shuu gejina.
chi neeh chini haral ugelhig hong kong mafia sonsool aisan bailagui gej bodson bol shahu shahuu huzaa.
chi yu boltsin yag ingele gele neh booj uhlee yu. humuus einegj er hunig alj idej ustagal shuu. hun aldag tuhaiag yarilaa.
chi yu geech bee chi yu eel huzaad aiagn be. sandag odoo bolio.odo onodor barij oodj bolson. bi eeig baga bagar alj ustagh bolno.onoodr bi chamd heli..chini amin toloosig bi hajila yu.bitgi huzaraa laalarin shese mine.yadin bee neg negige inegj ug helj humjuldeg genuu. chini shorond baiagmuu
yu sur boltsin uhjisen huure shaaltur shese boobo majur bee.
bi alj ustagal gel chi gomdod yaidn bee. nadad chini uhsen jingerin chin amdrala yamar hamaatain.bi chamd heli chi udahgui uhej dlad orno chi mini hutgand uhsen jingere hardah tegehu
bi olon ailin huu ohin alad tsuasar uuchure tahilga yadin tegd yadin.
Үнэн ялагдаж мөнгөтэй нь ялдаг хорвоодоо монголд бол бүүрч тийм гаж хуультай
Цагдаа гэж хээл хахуульд идэгдсэн, мөнгө өгөхгүй бол хөдөлдөггүй лалрын газар бна. Бүх дарга нарыг нь солиж цоо шинээр шинэчлэн зохион байгуулах хэрэгтэй. Дүүргийнхээ иргэдээс сонгогддог бхгүй бол, мөнгөнд үйлчлээд таарах юм.
анхбаяр сургуулийн жорлонд боовоо сааж бгаад баригдаж бөөн онигоо болж бсан банди шд хахара
Ашиглах зөвшөөрөл бол иргэний өмчлөх эрх өмч биш л дээ