Ирэх оны нэгдсэн төсвийн тухай хуулийг УИХ энэ сарын 15-нд багтаан хуульчлан, батална. Төсвийн төслийг боловсруулан, өргөн барьсан Засгийн газар, Сангийн яамны зүгээс хэмнэлтийн бодлогыг чухалчилж, үр ашиггүй хөрөнгө оруулалтын зардлуудыг аль болох хумихад чиглэсэн төсөл болсон гэж тодотгож байгаа юм.
Харин хөндлөнгийн шинжээчид, эдийн засагчдын зүгээс төсвийн төсөлтэй холбоотой шүүмж бүхий байр сууриудыг илэрхийлсээр байна. Тухайлбал, 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг оновчтой болгох шаардлагатай байгааг Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс сануулж байна.
“Ирэх оны тухайд шинээр хөрөнгө оруулалтын төслийг эхлүүлэхгүй гэдэг нь зөв шийдвэр. Гэвч өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалтын объектыг сонгохдоо улс төрийн ач холбогдол, сонгуулийн тойргийг харж сонголт хийснээс бус нийгэм, эдийн засгийн үр ашгийг зөв тооцоолж байгаагүй нь хөрөнгө оруулалтын бодлогыг томоохон алдаанд хүргэсэн. Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг санал болгож байна. Үүнд:
Сэтгэгдэл ( 0 )