ТӨСӨВ 2023: 19 их наяд 49 тэрбум 600 сая төгрөгийн ОРЛОГО олно гэж өсгөн тооцов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг эцэслэн батлахаар, хэлэлцэж байна.

Засгийн газар 2023  оны нэгдсэн төсвийн орлогыг 18 их наяд 921 тэрбум 900 сая төгрөг, зарлагыг 20 их наяд 475 тэрбум 300 сая төгрөг байхаар тооцсон нь  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд зааснаас илүү өндөр дүнгээр тооцсон хэмжээ юм. Тухайлбал, төсвийн зарлагын хэмжээг 2 их наяд 561 тэрбум 800 сая төгрөгөөр нэмэгдүүлэн төсөлд тусгасан.

Тэгвэл өчигдөр /2022.11.09/ Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2023 онд “18,921.9 тэрбум төгрөг”, 2024 онд “20,797.4 тэрбум төгрөг”, 2025 онд “21,859.9 тэрбум төгрөг” гэснийг 2023 онд “19,049.6 тэрбум төгрөг”, 2024 онд “19,822.4 тэрбум төгрөг”, 2025 онд “21,314.7 тэрбум төгрөг“ гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “34.7”, 2024 онд “36.3”, 2025 онд “34.5” гэснийг 2023 онд “34.9”, 2024 онд “34.6", 2025 онд “33.6“ гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь  дэмжсэн.

Мөн нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2024 онд “22,401.7 тэрбум төгрөг”,  2025 онд “23,128.8 тэрбум төгрөг” гэснийг, 2024 онд “21,426.8 тэрбум төгрөг” 2025 онд “22,583.6 тэрбум төгрөг" гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2024 онд “39.1”, 2025 онд “36.5” гэснийг, 2024 онд “37.4”, 2025 онд “35.6” гэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2023 онд “-1,553.4 тэрбум төгрөг” гэснийг “-1,425.7 тэрбум төгрөг” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “-2.8” гэснийг “-2.6” гэж тус тус өөрчлөх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top