Гадаад валютын нөөц өмнөх сараас 0.31%-иар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 10

Өнөөдөр /2022.11.10/ гадаад валютын дуудлага худалдаагаар  Монголбанк 3400 төгрөгийн ханшаар 25 сая ам.долларыг банкуудад нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар банкууд 10 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг биелүүлэхээс татгалзжээ.

Өнгөрсөн мягмар гарагийн дуудлага худалдаагаар Монголбанк мөн 25 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн. Своп, форвард арилжаагаар банкууд 4 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг биелүүлээгүй юм.

Гадаад валютын улсын албан нөөц аравдугаар сарын байдлаар 2 тэрбум 786 сая ам.доллар болоод байна. Энэ нь өмнөх сараас 0.31 хувь, оны эхнээс 36.19  хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top