БНСУ АНУ-д их бууны 100 мянган сум нийлүүлэхээр болжээ. Эдгээр сумыг цааш нь Украинд хүргэнэ гэж “The Wall Street Journal” эх сурвалж дурдан мэдээлжээ.
Тус хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, БНСУ, АНУ нууц гэрээний хүрээнд 155 мм их бууны 100 мянган сум нийлүүлэхээр тохиролцсон байна. Энэ нь хэдэн долоо хоногийн турш эрчимтэй тулаан хийхэд хангалттай тооны сум гэж үзэж байна. Ингэснээр, Өмнөд Солонгосын эрх баригчид Украинд хөнөөлт зэвсэглэл нийлүүлэхгүй байх үүргээ биелүүлэх боломж олгоно гэж тус хэвлэл онцолжээ. Үүнтэй зэрэгцэн Сөүлээс сум худалдан авснаар Вашингтон өөрийн нөөцөө хадгалж үлдэх мөн боломжтой болж байна.
Аравдугаар сарын сүүлээр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл Украинд хөнөөлт зэвсэг хэзээ ч нийлүүлж байгаагүй гэж албан ёсоор мэдэгдсэн билээ. Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд Солонгос Украинд зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргаснаар Сөүл, Москвагийн харилцааг нураана гэж мэдэгдэж байв. Тэрбээр хоёр улс сайн харилцаатай гэдгийг онцлоод ОХУ БНАСАУ-тай цэргийн харилцаагаа сэргээвэл Сөүл хэрхэн хариу барих байсныг сануулсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
hoid solongos c 300 sistem kalibari puujin zereg zevsegee ogj hariug barisan deer shuu. gehdee shuud bish hyatadad zaraad hyataduud hoid solongosd ogsoh bolomj bnaa..
БНСАУ хариуд нь Сеүлд бөмбөг хая\n