Засгийн газар цаашид ипотекийн зээл дээр ОПЕРАТОР хийнэ

2022 оны 11 сарын 11

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2022.11.11/ Монгол Улсын 2023 оны төсөв батлагдсантай холбогдуулан мэдээлэл өгөх үеэрээ ипотекийн зээлийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Ипотекийн зээл дээр Засгийн газар маш тодорхой байрь суурьтай байгаа.

Энэ жил арванхоёрдугаар сарын 31-ээр бидний нэрлэж заншсанаар Ковидын хуулийн хугацаа дуусна. Энэ хугацаа дууссанаар маш олон эдийн засгийн харилцаануудын зохицуулалтууд энэ хуультайгаа дуусна. Тэдгээрийн нэг нь ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулж байсан горим дуусна. Тэгэхээр 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс хэвийн хуваарь руугаа ороод явна.

Ипотекийн санхүүжилтад өөрчлөлт орохгүй. Үүнийг хийж байгаа опертатор л өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Өнөөдөр ч үүнийг Монгол банк хийгээгүй, Монголын ипотекийн корпораци дээр, түүнийг тойрсон схемээр явж байгаа. Засгийн газар санхүүжилтаа төсвөөс 2019 онд дуусгасан, оролцоо байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл өмнө нь гарсан их үүсвэрээрүүдээрээ ипотекийн энэ том зах зээл өөрөө эргэлтэд оруулаад өөрийгөө санхүүжүүлээд явдаг энэ горимруугаа орсон.

Харин Монгол банк оператор хийж удирдаж явж байгаа энэ схем одоо өөрчлөгдөж, цаашид Засгийн газар бүрэн оператор хийж явна. Яваандаа үүнд Засгийн газар оролцоод байх шаардлага байхгүй, зах зээлийнхээ горимоор өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах бүрэн боломжтой болсон.

Ипотекийн зээлийн хугацааг дахин хойшлуулахгүй, хуучин хуваарьтаа орно гэдгийг дээр хэлсэн.

Өмнө нь хэвийн үед сардаа 25-30 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд энэ хэмжээгээр дараагийн зээлдэгч нарт очдог байсан бол энэ хэмжээ 5-10 тэрбум болтолоо буурсан. Энэ хэмжээгээр дараагийн зээлдэгч нар ийм хэмжээний эх үүсвэрийн хомсдолд орсон. Одоо нэгэнт ипотекийн зээл авчихсан байгаа хүмүүс дээрээ хугацааг нь хойшлуулж өгөөд, дараагийн зээлдэгч нарыгаа хойшлуулж сунгаад, тэдэндээ хүлээлт үүсгээд хохиролтой байгаа гэсэн үг.

Тэгэхээр одоо зээл авчихсан байгаа хүмүүс маань аль болох хуучин хуваарьтаа ороод явах нь дараагийн зээлдэгч нартаа илүү боломж олгоно. Өөрсдийнх нь хувьд ч ипотекийн зээл нь наана нь дуусаж байрь үл хөдлөх нь өөрийн гар дээр очно гэсэн үг” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
18(66.181.176.203) 2022 оны 11 сарын 12

ЖИГД 6 ХУВЬ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙНА. ИРГЭД ТЭГШ ЭРХТЭЙ БОЛНО.

1  |  0
Top