Наташа Пирц Мусар Словенийн АНХНЫ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ болно

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

Словенийн Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигч Наташа Пирц Мусар сонгуулийн хоёрдугаар шатанд тэргүүлж байна.

Тус улсад ням гарагт Ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэн билээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр саналын хуудасны дийлэнхийг тоолоход Пирц Мусар сонгогчдын 54 хувийн саналыг авсан байна. Түүний өрсөлдөгч, Словенийн Ардчилсан намаас нэр дэвшсэн Анже Логар сонгогчдын 46 хувийн саналыг авчээ.

Анже Логар Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү Пирц Мусар Словенийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байгаа юм.

Словенийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат аравдугаар сарын 23-нд болсон билээ. Нэгдүгээр шатанд Анже Логар сонгогчдын 33.96 хувийн саналыг авсан бол Пирц Мусар 26.87 хувийн саналыг авчээ.

Словенийн шинэ Ерөнхийлөгч арванхоёрдугаар сарын 23-нд үүрэгт ажилдаа орно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top