Улсын их хурлаас өнгөрсөн баасан гарагт /2022.11.11/ Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийг баталсан.
Тус төсвийн онцлог нь эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг зорилтод түвшин болох -1,906.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.6 хувиас 481.1 тэрбум төгрөгөөр бууруулж ДНБ-ий 2.6 хувь байхаар баталсан юм. Энэ хүрээнд ирэх онд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, өмнө нь нэгэнт эхэлсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээг 2023 онд багтаан дуусгах бодлогыг хуульчилсан.
Ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх энэхүү хуулинд төсвийн сахилга бат хариуцлагыг сайжруулах, тэр дундаа барилгын салбар болоод аж ахуйн нэгж хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах хэд хэдэн заалт оржээ.
1.
-Улсын төсөвт тусгагдаж байгаа ямар нэг шинэ хөрөнгө оруулалт, тодорхой ажил үйлчилгээ, бүтээн байгуулалтын дуусгах хугацаа нь гурван жил дотроо байна заажээ. Өөрөөр хэлбэл 5-10 жил үргэлжилдэг байдлыг халж байна.
2.
-Төсвийг олон хуваахыг хориглолоо. Ингэснээр аливаа төсвийн санхүүжилттай бүтээн байгуулалтын санхүүжилтийг олон жилд хувааж өгдөг, эхний санхүүжилтыг нь “амсуулаад” тавьдаг буруу жишгийг халах хариуцлагын тогтолцоог бий болгох заалтыг Төсвийн тухай хуулинд оруулж өгсөн байна.
3.
-Мөн барилын салбар болоод хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах үүднээс тухайн санхүүгийн жил эхэлснээс хойш, гэрээ нь байгуулагдаж ажил эхэлснээс хойш хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын санхүүжилтийг аливаа төсвийн тодотголоор хасахыг хоригложээ. Ингэснээр цаашдаа бүтээн байгуулалтууд богино хугацаанд хийгддэг, хяналт, сахилга бат хариуцлага нь дээшилнэ гэж тооцжээ.
4.
-Тухайн төсвийн хөрөнгө оруулалт нэмэгддэг бас нэг шалтгаан нь тухайн бүтээн байгуулалтын зураг болоод төсөв нь тухайн жилдээ батлагдаагүй байдаг. Магадгүй 5, 10 жилийн өмнөх зургаар барилга бүтээн байгуулалтыг хийдэг. Төсөв нь магадгүй хэдэн жилийн өмнөхөөр батлагдсан байдаг. Эргээгээд бүтээн байгуулалтын ажил хийгдэхэд төсөвт өртгийн нэмэгдэл тооцогддог. Барилгын материал, тээвэрлэлтийн зардлууд өсөх гэх мэт эрсдэлүүүдийг хаах үүднээс тухайн барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөв нь тэр жилдээ л батлагдсан байна гэдэг зохицуулалтыг хуулинд зааж өгсөн байна.
5.
-Мөн ирэх жилээс төсөвт тусгагдаж байгаа аливаа бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын ажлуудад дахин давтагдахгүй код өгнө. Одоо мөрдөгдөж байгаагаар хуулийн дугаараар явж байгаа. Тэгэхээр хуулийн дургаараа болиод цаашдаа хөрөнгө оруулалтын дахин давтагдахгүй коджуулалтыг нэвтрүүлж, үүнийг хяналтынхаа системтэй уялдуулна. Ингэснээр тухайн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хэн санаачилсан бэ, хэдэн онд эхлүүлсэн бэ зэргээс гадна ашиглалт дээр нь хяналт тавих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )