10 гаруй жил үргэлжилсэн 2 аймгийн театр, Үндэсний номын сангийн барилгын ажлыг дуусгана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

2023 оны улсын төсөвт шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах бодлого барьснаар ирэх онд нийт төслийн 78 хувь нь ашиглалтад орно гэж Сангийн яамнаас мэдээллээ. 

Үүнд: 86 сургууль, 36 дотуур байр, 103 цэцэрлэг, 62 эмнэлгийн барилга ашиглалтад оруулна. Хөвсгөл, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Дорнод аймгуудад 100-300 ор бүхий хүүхдийн болон нэгдсэн эмнэлгийн барилгууд ашиглалтад орж нийгмийн үйлчилгээний чанар сайжирна. Мөн 10 гаруй жил үргэлжилсэн 2 аймгийн театр, Үндэсний номын сангийн барилгыг дуусгана гэж буй  юм. 

Засгийн газар, Сангийн яамны зүгээс хэмнэлтийн бодлогыг чухалчилж, үр ашиггүй хөрөнгө оруулалтын зардлуудыг аль болох хумихад чиглэсэн төсөл болсон гэж тодотгож буй ч хөндлөнгийн шинжээчид, эдийн засагчдын зүгээс  шүүмж бүхий байр сууриудыг илэрхийлсээр байна.

Тухайлбал, Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс "Ирэх оны тухайд шинээр хөрөнгө оруулалтын төслийг эхлүүлэхгүй гэдэг нь зөв шийдвэр. Гэвч өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалтын объектыг сонгохдоо улс төрийн ач холбогдол, сонгуулийн тойргийг харж сонголт хийснээс бус нийгэм, эдийн засгийн үр ашгийг зөв тооцоолж байгаагүй нь хөрөнгө оруулалтын бодлогыг томоохон алдаанд хүргэсэн. Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг санал болгож байна.

Үүнд:

  • Аль салбарт, ямар үйл ажиллагааг төр цаашид санхүүжүүлэхгүй вэ гэдгийг шийдэх;
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга, объектуудын эдийн засгийн үр ашиг, ашиглалтын байдлыг эргэн дүгнэж үзэх;
  • Чанар муутай барилга, объект барьж, хүлээн авч байгаагийн улмаас улсын төсвийн хөрөнгийг дахин дахин зарцуулах, үр ашиггүй зарцуулах нэг нөхцөл болж байна. Иймд чанар, стандартыг цоо шинээр мөрдүүлэх хэрэгтэй гэсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
LATEST NEWSLATEST NE(197.210.84.208) 2022 оны 11 сарын 16

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nNA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст б

0  |  0
зочин(59.153.112.151) 2022 оны 11 сарын 16

жавхалан гишүүнээ Дарханы спорт цогцолборыг түргээн дуусгаач дээ 10 жил болоод дууслаа ичмээр юмаа ЭНэ цогцолбор ашиглалтанд орвол хотын хөгжилд их л хэрэг болно доо

0  |  0
Top