Банкуудад 21 сая ам.доллар нийлүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар /2022.11.15/  цахим талбарт 21 сая ам.долларыг 3408 төгрөгийн  ханшаар нийлүүлжээ.

Своп, форвард арилжаагаар  банкууд 15 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг биелүүлээгүй байна.

Гадаад валютын улсын албан нөөц аравдугаар сарын байдлаар 2 тэрбум 786 сая ам.доллар болоод байна. Энэ нь өмнөх сараас 0.31 хувь, оны эхнээс 36.19  хувиар буурсан үзүүлэлт юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top