Өмнөд Солонгосын алдартнуудын залуу дүр төрхийн талаар сошиал ертөнц үеийн үед ярьж, бичиж ирсэн. Тэр дундаа стиль, бүтээж буй дүрээрээ цаг тутам өрсөлдөж байдаг к-поп ертөнцөд хорин жил ноёрхож буй "2NE1" хамтлагийн доргио дуучин, эрлийздүү царайт Сандара Парк "Парисын загварын долоо хоног"-т оролцох үеэрээ залуулаг төрхөө гайхуулан, загварынхныг алмайруулаад авчээ.
"Тун удахгүй 40 нас хүрэх гэж буй дуучин бүсгүй яг л хорин настай мэт харагдаж байна" гэж Парисын загварынхан ам булаалдан ярилцаж байв. Тэрбээр алдарт "Giambattista Valli"-ийн цайвар ягаан даашинзаар гаргарсан байсан ч олон нийт түүний загварлаг даашинзын тухай биш хөгшрөлтийг үл тоон тогтсон залуулаг төрхийнх нь тухай шуугицгааж байлаа.
Түүний энэхүү зурагны доорх сэтгэгдлүүдийг сонирхвол
Эмэгтэй одуудын хувьд "хатуухан" шалгууртай к-поп ертөнцөд Сандара Парк залуулаг төрхийн карьераа бараг хорин жилийн турш хадгалж яваа гэхэд хилсдэхгүй. Зөвхөн царай төдийгүй, гадаад үзэмж, дотоод хүнээ ч залуу байлгахыг хичээдэг Дара ихэвчлэн хошин шог үзэж, инээж хөөрөх дуртай ажээ.
Олны анхаарлын төвд үргэлж явж ирсэн Дара болон охидын нэгэн цаг үеийн шүтээн хамтлаг "2NE1"-ийнхан долоон жилийн дараа нэгдэн "Coachella" дээр үзүүлбэрээ үзүүлсэн. Энэ үеэр ч Дара залуулаг төрх, стилиэ алдаагүй гэдгээ дахин баталж, шүтэн бишрэгчидтэйгээ өвөрмөц төрхөө харуулсан юм. Үсээ дээш нь босгон, хэзээд загварлаг гэдгээ батлан харуулсан тэрээр 1984 онд төржээ.
Тэрбээр 1984 онд төрсөн ажээ.
Сошиал ертөнц өнөөдөр ч энэ талаар шуугисаар байна.
Сэтгэгдэл ( 1 )
Гар нь насы нь илтгэж бна