Илүүдэл жинтэй трансжендэр "эр" Америкийн миссийн тэмцээнд түрүүлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

АНУ-д зохион байгуулагдсан өсвөр насны охидын "Miss Greater Derry" тэмцээний ялагчаар илүүдэл жинтэй трансжендэр "эр" тодорчээ. Энэ үйл явдал тус тэмцээний түүхэнд анхны тохиолдол болж буй юм. Хэдийгээр үндэстэн дамнасан томоохон хэмжээний тэмцээн биш хэдий ч транжендэр эрийг сонгосон нь олны анхаарлыг татсаар байна.

Дээрх зургийг сошиал сүлжээнд тавихтай зэрэгцэн иргэд эвлүүлэг хэмээн бичиж эхэлсэн аж. Гэвч титэм зүүх ёслолыг хараад итгэхээс өөр аргагүй болжээ. Мисс эрийг Брайн гэдэг бөгөөд өдгөө 19 настай гэнэ. Түүний ялалт байгуулсны дараах сошиал сэтгэгдэл олон нийтийн дургүйцлээд хүргээд амжижээ. Учир нь тэрбээр ямар нэгэн сайн сайхан үйлийг сурталчилсан уриалга гаргасангүй. Харин ч эсрэгээрээ "100 жилийн түүхэнд анх удаа трансжендэр мисс төрлөө" хэмээн өөрөөрөө сайрхсан байна. Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Хамгийн сайхан эмэгтэйг эрчүүд л бүтээж чадна" хэмээн бичжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(192.82.70.124) 2022 оны 11 сарын 17

Үнэн балай !!!

0  |  0
Top