Валютын хадгаламж ₮611.4  тэрбумаар өсөж, төгрөгийнх ₮2.7 их наядаар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 18

Mөнгөний нийлүүлэлт энэ  оны аравдугаар  сарын эцэст урьдчилсан  гүйцэтгэлээр 27.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 183.4 тэрбум төгрөг буюу 0.7%-иар өсжээ. Үүнд,  валютын харилцах 1.9  их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 611.4  тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. 

Төгрөгийн хадгаламж өнгөрсөн аравдугаар сарын эцэст 12.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 152.8  тэрбум төгрөг буюу 1.2%-иар, өмнөх оны мөн үеэс 2.7  их наяд төгрөг буюу 17.6%-иар буурчээ.  Төгрөгийн хадгаламжийн 11.2 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 1.2  их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 26.8  тэрбум төгрөг буюу 0.6%-иар, өмнөх оны мөн үеэс 611.4  тэрбум төгрөг буюу 15.2%-иар өсжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(147.161.192.117) 2022 оны 11 сарын 18

Мөнгө цаас болж хадгаламжийн хүү валютын ханшийн өсөлтийг гүйцэхгүй байхад төгрөгийн хадгаламж хэрэггүй болсоныг харуулж байгаа бус уу

0  |  0
Top