Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулснаар “Ипотекийн зээлээр баталгаажсан бонд” -ын үндсэн болон купоны төлбөр тасалдаж, улмаар орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр буурах эрсдэл үүссэн. Иймд “Ипотекийн зээлээр баталгаажсан бонд” –ын ирээдүйн мөнгөн урсгалаас санхүүжүүлэх замаар эх үүсвэрийг шийдвэрлэж, хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийн тасралтгүй байдлыг хангах шаардлага бий болсон талаар Төв банкнаас мэдэгдэж байсан.
Уг шаардлагын дагуу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөрөөс гаргах төлөвлөгөө”-нд Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2021 оны зургадугаар сарын 7-ны өдрийн хамтарсан тушаалаар холбогдох өөрчлөлтийг оруулжээ.
Ингэснээр Монголбанкны эзэмшлийн “Ипотекийн зээлээр баталгаажсан бонд” –ын ирээдүйн орлогоос хөтөлбөрийг санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч тус бондын орлогын хэмжээ нь 2022 оны долдугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сар дуустал:
Тэгэхээр үүнээс дүгнэхэд Монголбанкны эзэмшлийн “Ипотекийн зээлээр баталгаажсан бонд” –ын орлого нь жил бүр 700.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээл олгоход хүрэлцээгүй бөгөөд Засгийн газраас нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага үүсэхээр байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )