Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 14.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 15.3% өссөн бол тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 13 их наяд төгрөг болж, 2.3 их наяд төгрөг буюу 21.7%-иар өсжээ.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ мөн хугацаанд 14 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 529.2 тэрбум төгрөг буюу 34.2%-иар буурчээ.
Татварын нийт орлого 2022 оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.6 (27.3%) их наяд төгрөгөөр өсөхөд:
Харин орлогын албан татварын орлого 157.3 (5.3%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )