Худалдааны салбарын орлого ₮6.7 их наядаар өслөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ  оны эхний есөн  сард 26.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.7  их наяд төгрөг буюу 33.4%-иар өслөө.

Худалдааны салбарын борлуулалтын орлогын 22.2 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 77.8 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна. Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа оны эхний 9 сард 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 923.7 (18.5%) тэрбум төгрөгөөр, хүнсний бус бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 20.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 (38.4%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ. 

Хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд шатахууны жижиглэн худалдаа 6.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.3 (60.3%) их наяд төгрөгөөр, шатахууны бөөний худалдаа 3.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 (86.5%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.

Худалдааны салбарын энэ оны эхний есөн сарын борлуулалтын орлогын 40.8 хувь нь бөөний худалдаа, 59.2 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(192.82.70.124) 2022 оны 11 сарын 22

Тэгээд ядуурал ихсээд л ...

0  |  0
Top