Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2022.11.22/ Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал хатагтай Тэрэза Ко, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран болон тус байгууллагын бусад төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар АХБ-ны эх үүсвэрээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр болон манай улсын эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцсан байна.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2022-2023 онд Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд боловсрол, санхүү, гааль, байгаль орчин, авто зам, эрчим хүчний салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Тус банкны эх үүсвэрээр 2022, 2023 онуудад хэрэгжих төслүүд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлоготой уялдах бөгөөд Боомт, эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд зарцуулагдах аж.
Уулзалтын төгсгөлд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны эдийн засгийн төлөв байдал, ирэх оны төсвийн төсөөллийн талаар мэдээлэл өгч дэлхий нийтэд тулгарч буй эдийн засаг, санхүүгийн эрсдэлт нөхцөлийг даван туулах талаар Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )