Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 13 хувийг эзэлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Хөдөө аж ахуйн салбар, үүний дотор мал аж ахуйн салбар 1999 он хүртэл Дотоодын нийт бүтээгдэхүүний 30-40 орчим хувийг эзэлж байжээ. Харин  2000 оноос хойш уул уурхай, үйлчилгээний салбарын өсөлтөөс үүдэн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин буурсан байна.

2021 оны байдлаар Хөдөө аж ахуйн салбар Дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг эзэлж байгаа бол экспортын орлогын 6 хувь, ажиллах хүчний 26 хувь тус салбарт хамаарч байна.

Сануулахад, Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, Дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний есөн  сард 3.7 хувиар өссөний 1.6 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбарын өсөлт эзэлж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top