Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө жилийн өмнөхөөс ₮81.6 тэрбумаар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 183.4 тэрбум төгрөг буюу 0.7% өсжээ. Үүнд, валютын харилцах 1.9 их наяд төгрөг буюу 82.2%-иар, валютын хадгаламж 611.4 тэрбум төгрөг буюу 15.2%-иар өссөн нь нөлөөлжээ.

Тодотгоход, Мөнгөний нийлүүлэлт /М2/ гэдэг нь:  Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, төгрөгийн болон валютын харилцах, хадгаламж, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл, бага мөнгө болон бараг мөнгөний нийлбэрээр тодорхойлно. Зөвхөн цэвэршүүлсэн алтны харилцах дансны үлдэгдлийг хамруулах бөгөөд бусад үнэт металлын харилцах дансны үлдэгдлийг хамруулахгүй.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 6.9 тэрбум төгрөг буюу 0.7%-иар өсөж, өмнөх оны мөн үеэс 81.6 тэрбум төгрөг буюу  7.5%-иар буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top