Есдүгээр сард улсын хэмжээнд 13.8 хувьтай гарч, наймдугаар сартай харьцуулахад эрчим нь буураад байсан инфляц аравдугаар сарын тооцооллоор улсын хэмжээнд 14.5 хувьд хүрч, эргэн өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Тэгвэл Улаанбаатар хотын инфляц 14.6 хувь хүрч, улсынхаас давсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод өнгөрсөн аравдугаар сард өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны эцсээс 10.9 хувь, өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өсжээ.
Улаанбаатар хотод аравдугаар сард хэрэглээний сагсны 404 нэрийн бараа, үйлчилгээнээс 125 буюу 30.9% нь үнэ өмнөх сараас өсөж, 21 буюу 5.2% нь үнэ буурч, 258 нь үнэ өөрчлөлтгүй гарчээ.
Улаанбаатар хотод инфляц өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өсөхөд:
УЛААНБААТАР ХОТЫН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС сараар (өмнөх оны мөн үеэс), хувиар
Харин өмнөх оны эцсээс 10.9 хувиар өсөхөд:
Өмнөх сараас 0.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 1.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 0.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.6 хувь, тээврийн бүлгийн үнэ 0.3 хувиар өссөн нь тус тус нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )