Дизель түлшийг олон улсын зах зээлийн үнээс 10%-ийн хямдралтай үнээр авна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

Шатахууны хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Роснефть нээлттэй хувьцаат нийгэмлэг компанитай хэлэлцээ хийсэн гэж УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдэгдлээ.

Хэлэлцээний  хүрээнд 2023 оны эхнээс дизель түлшний үнийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай үнээр нийлүүлэх, АИ-92 автобензиний тонн тутмын үнийг 815 ам.доллароор 5 жилийн хугацаанд тогтворжуулахаар тус тус тохиролцжээ.

Сүүлийн үед бий болоод буй дизель түлшний хомстолтой холбоотойгоор Роснефть НХН-д хүсэлт тавьж тус компаниас Монгол Улсад сар тутамд нийлүүлдэг 50-60 мянган тонн дизель түлшний хэмжээг нэмэгдүүлж 12 дугаар сард 83 мянган тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцож, захиалгаа баталгаажуулаад байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top