“Эрдэнэс Тавантолгой”-н  нүүрсийг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан цахим биржээр худалдана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

“Гадаад валютын албан нөөц нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж салбар яамнаас мэдэгдлээ.

Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Эрдэнэс Тавантолгой ХК зэрэг байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан цахим биржээр арилжих бэлтгэл ажлыг хийж буй аж.

“Эрдэнэс Тавантолгой ХК-ийн экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмын  төслийг боловсруулаад байгаа бөгөөд Хууль, тогтоомжийн тухай хуульд заасны дагуу яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top