Үнэт металл худалдан авалт 20 тонн хүрэхэд ойртлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Монголбанк  энэ оны арваннэгдүгээр сард 2,667.0 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 19.9 тонн үнэт металл худалдан авжээ.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2,780.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,332.0 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны арваннэгдүгээр сард дундаж үнэ 197,545 төгрөг байжээ.

Сануулахад, Монголбанк 2022 онд 20 тонн үнэт металл худалдаж авахаар ажиллаж буйгаа мэдэгдэж байсан. Энэ нь одоогийн ханшаар тооцвол тэрбум гаруй ам.доллараар валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн үг гэж Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэлж байсан. Түүнчлэн оны эхний 10 сарын байдлаар 17.2 тонн үнэт металл худалдаж аваад байсан бол арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 19.9 тоннд хүрч, 20 тоннд хүрэхэд дөхөөд байна.

 

Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/11)

 

Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ (2022.11)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.189.220) 2022 оны 12 сарын 02

Яг цэвэр алтны тоон мэдээ мөн биз дээ, дунд нь салхитын мөнгөний хэмжээ орчихоогүй байгаа.

0  |  0
Top