Банкуудад 18 сая ам.доллар нийлүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

Монголбанк энэ долоо хоногийн пүрэв гарагийн гадаад валютын дуудлага худалдаагаар 18 сая ам.долларыг 3420.10 төгрөгийн ханшаар нийлүүллээ.

Своп, форвард арилжаагаар өанкууд 10 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг биелүүлэхээс татгалзжээ.

Сануулахад, энэ долоо хоногийн мягмар гарагт 3419.01 төгрөгийн ханшаар 23 сая ам.долларыг банкуудад нийлүүлж,  10 сая ам.долларын своп хэлцэл байгуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top