О.Батнайрамдал: АИ-92 автобензиний нөөц хангалттай байгаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Манай улс өргөн хэрэглээний АИ-92 автобензиний хангалттай нөөцтэй байгаа гэсэн мэдээллийг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал өглөө.

Тэрбээр "2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 49,891 тонн буюу 37 хоног, Улаанбаатар хотод 34, 592 тонн буюу 36 хоногийн хэрэглээний нөөцтэй байна" гэв.

Сануулахад, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар шатахууны хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Роснефть нээлттэй хувьцаат нийгэмлэг компанитай хэлэлцээ хийсэн талаараа мэдээлсэн. 

Энэ хүрээнд: 2023 оны эхнээс дизель түлшний үнийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай үнээр нийлүүлэх, АИ-92 автобензиний тонн тутмын үнийг 815 ам.доллараар 5 жилийн хугацаанд тогтворжуулахаар тус тус тохиролцсон.

Сүүлийн үед бий болоод буй дизель түлшний хомстолтой холбоотойгоор "Роснефть"-д хүсэлт тавьж, тус компаниас Монгол Улсад сар тутамд нийлүүлдэг 50-60 мян.тн дизель түлшний хэмжээг нэмэгдүүлж, арванхоёрдугаар сард 83 мян.тн дизель түлш нийлүүлэхээр тохиролцож, захиалгаа баталгаажуулаад байгаа гэсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэвт(43.228.130.71) 2022 оны 12 сарын 06

чи хүний бичсэн сэтгэгдлийг устгах эрхтэй хэн бэ чи наад сайтаа хаа

0  |  0
хэвт(43.228.130.71) 2022 оны 12 сарын 06

чи гэж нэг байнгын худлаа ярьдаг залуу юмаа хаана байна чи дизельтүлш тасрахгүй 12 -р сар гэхэд хэвийн тасалдалгүй байна гэсэн яасан 12-р сарын эхний 10 хоног дууслаа байхгүй

0  |  0
Close menu