Өнөөдөр 26 сая ам.доллар худалдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Монголбанк өнөөдөр /2022.12.06/  гадаад валютын дуудлага худалдаагаар 3422 төгрөгийн ханшаар 26 сая ам.доллар нийлүүлжээ. 

Банкууд 10 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг биелүүлэхээс татгалзжээ. 

Сануулахад, өнгөрсөн пүрэв гарагийн гадаад валютын дуудлага худалдаагаар 18 сая ам.долларыг 3420.10 төгрөгийн ханшаар нийлүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top