АНУ руу $9 саяын экспорт хийж, $209 саяын бараа импортоор авжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 13

Цар тахлын өмнө буюу 2019 оны байдлаар  АНУ-тай хийсэн худалдааны эргэлт 310 сая ам.долларт хүрч байсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар тус үзүүлэлт 218 сая ам.доллар болж буурчээ.

Энэ оны хувьд манай улсаас АНУ руу 9 сая ам.долларын экспорт хийсэн бол 209 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг импортоор аваад байна. Энэ дүн нь Монгол Улсын нийт экспортын 0.1 хувь, импортын 3 орчим хувьтай тэнцэж байна.

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар АНУ-аас манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр 679 сая ам.доллар, багцын хөрөнгө оруулалт хэлбэрээр 1.05 тэрбум ам.доллар, ажилчдын мөнгөн гуйвуулга хэлбэрээр 36 сая ам.доллар орж ирээд байна. Эдгээр хөрөнгө оруулалтын хувьд нийт багцын дөнгөж 2.5 хувьтай тэнцэж байна. Статистик тоо баримт нь гадаад, худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа сул хэвээр байгааг, нөгөө талдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгцээ, боломж өндөр байгааг илтгэж буйг Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол-Америкийн хамтын ажиллагаа 35 жилд” эрдэм шинжилгээний бага хуралд үг хэлэхдээ онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top