Реалити шоуны од Ким Кардашъяан өнгөрсөн амралтын өдөр Парис Хилтоны зохион байгуулсан зул сарын баярын үдэшлэгт хүрэлцэн иржээ. Хар өнгийн богино футболк, савхин өмдтэй баярын үдэшлэгт ирсэн түүнийг олон нийт зохимжгүй хувцасласан, Парис Хилтоныг үл хүндэлсэн хэмээн шүүмжилж эхэлсэн байна.
Тус үдэшлэгийн дрэсс код баярын уур амьсгалтай улаан болон ногоон өнгийн хувцас байсан. Үүнийг үл тоон өөрсдийнхөөрөө хувцаслан ирсэн Кардашъяаныхан "яг л рок концерт үзэх гэж байгаа мэт харагдаж байна" хэмээн шүүмжлүүлж эхэлсэн байна.
Өнөө цагийн загварын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлогчдын нэг Ким Кардашъяан энэхүү үйлдэлдээ ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Олон нийтийн зүгээс түүнийг "үнэхээр мэдрэмжгүй", "үдэшлэгийн эзнийг үл хүндэлсэн", "эцэг эхээ эсэргүүцэж буй өсвөр насны хүүхэд шиг харагдаж байна" гэх зэргээр шүүмжилж байгаа бол мэргэжилтнүүд "өөрийгөө дөвийлгөх гэсэн оролдлого" хэмээн тайлбарлаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
Gichiinuud
Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээрээ, гэж суут найрагч Р.Чойном агсан яг онож зүйрлэсэн юм шд. Үүний л илрэл. Ёс суртахуун хүмүүжил, мэдлэг чадвар бүх л зүйлд энэ зүйрлэл илэрдэг юм.