Инфляц ирэх оны эцэст нэг оронтой тоонд хүрнэ гэж тооцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Инфляц өнгөрсөн сард улсын хэмжээнд 14.5 хувьтай гарсныг ҮСХ-ноос танилцуулсан.

Тэгвэл Монголбанкны одоогийн суурь төсөөллөөр инфляц цаашид үргэлжлэн буурсаар ирэх оны эцэс гэхэд нэг оронтой тоонд, 2024 оны эхнээс 6+/2 хувийн зорилтод хүрч тогтворжихоор байгаа аж. 

Арваннэгдүгээр сарын байдлаарх инфляцын өсөлтөд  гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг дотоодын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Нийт инфляцын талаас илүү хувийг импортын барааны үнийн өсөлтийн шууд нөлөө бүрдүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top