Дуудлага худалдаагаар 25 сая ам.доллар нийлүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Өнөөдөр Монголбанк цахим талбарт 25 сая ам.долларыг 3432.88 төгрөгийн ханшаар нийлүүлжээ.

Банкууд 10 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк биелүүлээгүй аж.

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2022 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 2 тэрбум 935 сая 100 мянган ам.долларт хүрч, өмнөх сараас 5.35 хувь буюу 149 сая ам.доллароор нэмэгдээд буй. 

Аравдугаар сарын эцэст гадаад валютын албан нөөц 2 тэрбум 786 сая ам.доллар байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top