Шинэ жил дөхөхөөр дэлхийн бүх хот өнгө засан, сүлд модоо засдаг билээ. Ялангуяа ОХУ шиг хуучин социалист орны хотууд чадах чинээгээрээ өөрчлөгдөхийг хичээдэг. Гэхдээ зарим шинэ жилийн гоёл, чимэглэл нь баярын уур амьсгал төрүүлэхээс илүү иргэдийнхээ инээд, гуниг, уурыг зэрэг хүргэдэг нь Оросын уламжлал. Дарга нар нь баярын төсвөөсөө “идээд” хямдаар хийсний гор нь энэ гэлтэй.
ОХУ-ын Нижневартовск хотынхонд яг л ийм үйл явдал болжээ. Хотын төвд, Соёлын ордны мөсөн талбай дээр хотын захиргаанаас байгуулсан Цасан охин, туулайны дүрсийг харсан хүүхдүүд айж, цочиж байгаа гэнэ.

Хотын иргэд олон нийтийн сүлжээнд энэ талаар:
-Энэ Цасан охин, туулай биш, ямар нэг аймшгийн үлгэрийн баатрууд байх.
-Цасан охин нь монгол анчинтай адилхан харагдаж байна.
-Цасан охин монголчууд дор удаан байсан болохоор тэр биз.

-2022 он ямар жил болсон, яг л тийм мөсөн баримлууд байна.
-Цасан охин нь маршрутын жолооч шиг царайтай болжээ.

-Цасан охин ирэх 2023 он улам хүнд хэцүү жил болохыг дүр төрхөөрөө илэрхийлжээ.
-Би хашаандаа энэнээс илүү дээр Цасан охин урлаж чадна.
-Манай хотын дарга өөрийгөө хийлгэсэн юм биш үү гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.

Энэ мөсөн хотыг Нижневартовск хотын төсвөөс 7 сая рублиэр босгосон гэнэ. Анх 19-ний өдөр нээх гэж байсан ч амжилгүй 24-нд нээлтээ хийсэн байна.

Сэтгэгдэл ( 6 )
Хэ .хээ .хэ. хи. Хии..хий..
Orosiig muulah amarhan, hagas zarimiig n nugen jorlongoos angijruulj odoo harsan busad n salah argaa haih husliig turuulj ugsun uls shuu busdiig n orhiyo turdee
Энэ муу фашист оросууд өөрсдийгөө хэн гэж бодоод байна аа.хог шаарууд чинь,та нарыг дэлхий хүн гэж үзэхгүй байгаа.Адгийн зулбасганууд байж,хирээ мэдэхгүй
Оросууд муухай бүтэлгүй бүгдээ монголчуудтай зүйрэлдэг, аймхай бялдууч бүхэн монгол гэж ойлгодог!
Иванууд муу болгоно оо ,монголтой холбох юм адгийн түрэмгийлэгчид.
odoo manaihan oros ah ntr gehee odoo bolih heregtei ted bidniig bainga doromjidog jishee ni ene